ХСҮТ-ийнхөн нийт ажилтандаа 630 сая төгрөгийн урамшуулал олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-12-26 10:56:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ лхагва гарагт 2019 оны тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ шалгаруулсан байна.


Иргэдэд хавдрын эмчилгээний нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг тус эмнэлэг 450 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд 630 сая төгрөгийн жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг нийт ажилтандаа хуваарилжээ. Энэ нь нэг хүнд дунджаар 1,4 сая төгрөгийн урамшуулал хүртээх дүн юм.


Мөн Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг цэвэрлэгээ, үйлчилгээний баг хамт олонд гардуулсан байна. ХСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 11 хувиар нэмэгдсэн ч, дундаж ор хоног 6 хоног байна. Тус эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж нэвтрүүлэн ажилласнаар их ачааллыг амжилттай давж чаджээ.

Холбоотой мэдээ