Өвөрхангай баг улирлын дөрөв дэх ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-26 14:53:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн үндэсний лигийн улирлын хүснэгтийг тэргүүлэгч багийн нэг Д.Буян-Өлзий эзэнтэй Өвөрхангай Тэнүүн Өлзий баг улирлын тав дахь тоглолтоо Улаанбаатар багийн эсрэг хийж ялалт байгууллаа.


Тоглолтын эхнээс хоёр баг тэнцүүхэн өрсөлдсөн бөгөөд эцсийн мөчид 111:108-аар Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг улирлын дөрөв дэх ялалтаа авав. Тус тоглолтод Өвөрхангайн баг энэ удаа талбайдаа илүүрхэж өрсөлдөгч багаасаа 22 оноо илүү авсан юм. Өвөрхангай Тэнүүн Өлзий багаас Т.Ууганбаяр 26 оноогоор багаа тэргүүлэв.


Холбоотой мэдээ