Ховд Шонхорууд хүснэгтийн 3 дугаар байрт дэвшив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-26 14:58:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн Үндэсний лигийн тэргүүн хэсгийн “Шинэ жил”-ийн тоглолт Б.Пүрэвдорж эзэнтэй Ховд Шонхорууд болон З.Баясгалан эзэнтэй Дарьганга Альянс Тех багийн хооронд болж, тоглолтын эхнээс Ховд Шонхорууд илүүрхэн 106:94-өөр хожлоо.


Ийнхүү Шонхорууд баг 3:2 гэсэн амжилтыг үзүүлсэн бол Дарьганга Альянс Тех баг улирлын гурав дахь ялагдлаа хүлээж, 2:3-аар хүснэгтийн 4 дүгээр байрт бичигдлээ. Тус тоглолтод Ховд Шонхорууд багаараа маш жигд тоглолтыг үзүүлж зургаан тоглогч 10-аас дээш оноог авсан бөгөөд 50-иас дээш хувьтай довтолсон сайн тоглолт гаргав.

Холбоотой мэдээ