Титэм сургуулийн сурагч Э.Энхбаяр оны онцлох хүүхдээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-26 16:30:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн 9а ангийн сурагч Энхтүвшингийн Энхбаяр оны онцлох хүүхдээр шалгарч Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхээс шагналаа гардан авлаа.

Тэрээр энэ оны 3 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болсон Тусгай олимпоос хос медальтай иржээ. Тодруулбал Э.Энхбаяр 200 метрийн гүйлтэд алт, 100 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд  агаарын болон ширээний теннис, хөнгөн атлетик зэргээр багаасаа хичээллэж байгаа юм. Ийнхүү оны шилдэг хүүхэд тодруулах үйл ажиллагааны үеэр биеийн тамир, спорт номинацид амжилт гаргасан оны онцлох хүүхдээр шалгарлаа.  

 

Холбоотой мэдээ