Хашоггийн хэргээр ял оноосныг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-27 10:46:58

ЖЕНЕВ. /TASS/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байсан НҮБ-ын тусгай илтгэгч Аньес Калламар энэ хэргээр шүүх хурал явуулж, гэмт буруутай гэж үзсэн 5 хүнд цаазын ял оноосныг шүүмжилжээ.


Аллагын захиалагчийг хариуцлагад татаагүйд цочирдсон гэдгээ тэрбээр цохон тэмдэглэжээ. “Нэгдүгээрт, би өөрөө цаазын ялыг эсэргүүцэгч. Хоёрдугаарт, энэ хэргийн захиалагч эрх чөлөөтэй үлдээд зогсохгүй, мөрдөн байцаалтад бараг л оролцоогүй нь намайг гайхшруулж байна. Хашоггийн амийг хөнөөх сэдэл төрсөн, ийм хэрэг үйлдэхийг зөвшөөрсөн хүнийг олж тогтоохын тулд өгсөн зааврынх нь дэс дарааллаар мөрдөн шалгах хэрэгтэй. ” хэмээн тэрбээр ярьжээ.


Түүнчлэн шуух хурлын үйл явц хаалттай болсныг Калламар шүүмжилжээ. 

Холбоотой мэдээ