Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-01-08 16:08:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа. 

Аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувь 20 хүрээд байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тиймээс дээрх арга хэмжээг авахаар болсон байна. Сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэгдүгээр сарын 20 хүртэл зохион байгуулахгүй байхаар болжээ. Өмнө нь хүүхдүүдийн амралтыг энэ сарын 13 хүртэл сунгасан байсан юм.

Аймгийн Онцгой комиссоос албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийг амны хаалт зүүх, гараа угааж ариутгах, бага насны хүүхэд, жирэмсэн эх, ахмад настанд анхаарлаа хандуулах, хараа хяналтаа сайжруулах, томуугийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг онцгойлон анхааруулав.