Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтныг хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-20 13:04:32

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт 245 албан тушаалтныг сургалтад хамруулсан байна. 

Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мэргэшүүлэх сургалтад оролцож буй 25 мөрдөн байцаагчид “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” сэдвээр салбарт зориулан тусгайлсан сургалтыг хийлээ. Мөн Батлан хамгаалах яамны удирдах 100 албан тушаалтанд “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал”, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 50 албан хаагчид “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг ямар тохиолдолд гаргах вэ”, Авто тээврийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан уулзалтын үеэр авто зам засвар, арчлалтын чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниудын захирал, ахлах нягтлан бодогч зэрэг нийт 70 албан хаагчийг хамруулан “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус сургалт зохион байгуулжээ.

Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ