Иран харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-30 13:23:09

МОСКВА. /TASS/. Ираны эрх баригчид тэнгис дэх батлан хамгаалахын салбарт харилцан ойлголцлын санамж бичигт ОХУ болон БНХАУ-тай гарын үсэг зуржээ. Энэ тухай Ираны Тэнгисийн цэргийн хүчний командлагч, сөрөг адмирал Хоссейн Ханзади мэдэгджээ.


“Бүс нутаг дахь тэнгисийн замын аюулгүй байдлыг нэг улс дангаараа хангаж чадахгүй. Бүс нутагт гадны хүчийг байлгах шаардлагагүй бөгөөд энэ асуудлаар Иран улс хөрш орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.


“Тэнгисийн аюулгүй байдлын бүс” нэртэй ОХУ, Иран, БНХАУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургууль Оманы буланд өнгөрсөн баасан гарагт эхэлсэн бөгөөд даваа гараг хүртэл үргэлжилж байгаа юм. 

Холбоотой мэдээ