Шинэ оны эхний өдөр нэг хүүхэд мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Шинэ оны эхний өдөр Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газарт нэг эх амаржлаа.
2020 оны 1 дүгээр сарын 1-нд аймгийн хэмжээнд нэг эх амаржсан нь Зэрэг сумын харьяат Х.Чанцалдулам гэх 29 настай эмэгтэй 3 кг 440 гр хүүгээ өлгийдөн авсан байна.
Х.Чанцалдулам хэлэхдээ: Энэ хүү бол миний хоёр дахь хүүхэд. Шинэ онд хүүтэй болсондоо баяртай байна гэв.
Харин 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 хүүхэд мэндэлжээ. Эх,
хүүхдүүдийн биеийн байдал сайн байна гэж холбогдох эмч, мэргэжилтнүүд
мэдээллээ.