БНХАУ-ын боловсролын үзэсгэлэн яармаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-20 15:49:42

Хятадын боловсролын төвөөс "БНХАУ-ын боловсролын үзэсгэлэн яармаг-2016" үзэсгэлэн яармагийг энэ сарын 23, 24-нд "Блю скай тауэр"-т /Blue sky/ зохион байгуулах болжээ. 

Үзэсгэлэн яармагт БНХАУ-ын 23 муж, шилдэг 50 их сургуулийн мэдээллийг хүргэх аж. Мөн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн сурагч оюутнуудаас найман хүүхэд сонгон шалгаруулж, БНХАУ-ын 100 хувийн баклаврын тэтгэлэг олгох урамшуулал зарлах юм байна. 

Үзэсгэлэнгийн үеэр мөн үнэ төлбөргүйгээр сургуулиудад шууд элсэлт хийж, тэтгэлэгт хөтөлбөр, нэмэлт хөнгөлөлт урамшууллын талаар мэдээлэл хүргэх аж. 

Н.Туяа

Холбоотой мэдээ