2020 онд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-03 09:48:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан гарч, ОНХС болон орон нутгийн хөрөнгөөр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар тус тус төлөвлөгөөнд тусгагджээ.

ОНХС-ийн хөрөнгөөр хийх томоохон ажлуудаас танилцуулбал, 237,9 сая төгрөгөөр Сайнцагаан сумын Далай хорооллын 0,4 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил, 467,2 сая төгрөгөөр Мандал, Айраг, Арвижих багийн гэр хорооллын гэрэлтүүлэг, 180,76 сая төгрөгөөр 5, 12 дугаар байрны гадна фасад, 264,8 сая төгрөгөөр дөрвөн байрны гадна тоглоомын талбай, тохижилт, 120,0 сая төгрөгөөр Эрдэнэдалай сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг тус тус хийх бөгөөд нийтдээ 2,7 тэрбум төгрөгөөр 18 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, 2020 онд 2,3 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэнэ хэмээн төлөвлөсөн байна.

ОНХС-ийн 937,0 сая төгрөгийг бараа худалдан авахад зарцуулах ба Мандалговь хот тохижуулах газрын хэрэгцээнд ковш машин, хогийн машин, бункер өргөгч машин, таван бункер, аймгийн төвийн нийтийн тээврийн үйлчилгээнд 12 хүний суудалтай хоёр автобус, багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд мотоцикл, хоёр сумын 5 сургуулийн хэрэгцээнд автомашин нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдан авах ба Нэгдсэн эмнэлэгт автоклаб нийлүүлэхээр болсноос гадна зөвлөх үйлчилгээнд 90 сая төгрөгийг зарцуулахаар болжээ.

Харин Орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн ЗДТГ, МХГ, Цагдаагийн газар, Баянжаргалан, Цагаандэлгэр сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэхэд 196,0 сая төгрөг, Сайнцагаан сумын ЗДТГ-ын автомашины парк засвар, ГХБХБГ-ын албан хэрэгцээнд арматурын байрлал, хамгаалалтын үе тогтоох тоног төхөөрөмж худалдан авах болон ОБГ-ын сургалтын танхимын засварт нийт 75,0 сая төгрөг тус тус зарцуулах ба эндээс харахад Орон нутгийн нийт хөрөнгө оруулалтын 78 хувийг зөвхөн автомашин худалдан авахад зарцуулах ажээ.

Холбоотой мэдээ