Иргэдийн өргөдөл, гомдол, саналын 97,8 хувийг шийдвэрлэжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-06 17:33:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019 онд Дундговь аймгийн төрийн байгууллагуудад  иргэдээс нийт 13,552 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлж,  тэдгээрийн 97,8%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ.

Иргэд өргөдөл, гомдол, саналаа биеэр, цахимаар, нээлттэй утсаар, бичгээр ирүүлсэн бөгөөд шийдвэрлээгүй байгаа 286 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.

Засгийн газрын “Иргэд олон нийтээр харилцах төв”-ийн “11-11” утсанд Дундговь аймагтай холбоотой 12 гомдол, санал хүсэлтийн дуудлага ирсэн бол аймгийн ЗДТГ-ын 7059-106 нээлттэй утсаар 115 дуудлага хүлээн авсан бөгөөд тэдгээрийн 59 хувь нь санал хүсэлт, 34 хувь нь гомдол, дөрөв нь талархал байна.

Дундговь аймгийн ЗДТГ “Мерси Кор” Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Дундговь хөгжил 21 дүгээр зуунд” ТББ-тай хамтран иргэдээс өргөдөл гомдол, саналыг хүлээн авч, мэдээлэх 7079-106.mn цахим систем бий болгосон. Аймгийн ЗДТГ-аас долоо хоног бүр энэхүү системд ирсэн гомдол, санал, түүний шийдвэрлэлтийн талаар удирдлагуудын “Шуурхай” цуглаанд мэдээлж хэвшжээ.

2019 оны эцсийн байдлаар энэхүү цахим  системд ирсэн бүх санал, гомдлыг холбогдох байгууллагууд руу шилжүүлэн 100 хувь  шийдвэрлүүлсэн байна.

Аймгийн Засаг дарга болон ЗДТГ-т хандан 148 өргөдөл бичгээр ирсэний 80 хувь нь иргэдээс, 15,5 хувь нь ажилтан, үлдсэн хувь нь хамт олон болон байгууллагаас ирсэн байна. Тэдгээрийн 92 хувь нь шийдэгдэж, 12 өргөдөл шийдвэрлэлтийн шатандаа байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ