Ахмадын амралт сувилал шинэ төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-07 14:55:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Цагаан уул” ахмадын амралт сувиллын цогцолбор 2020 он гарснаар шинэ амрагчаа хүлээн авч, үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Тиймээс ахмад настнуудыг хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урив. “Цагаан уул” ахмадын амралт сувиллын цогцолбортой 99438957 утсаар холбогдож болох юм.  

Энэхүү амралт сувиллын цогцолбор сард хоёр ээлжээр 40 хүн хүлээн авах боломжтой.

Орчин үеийн хаш чулуун ор, суудлын массажны сандал, цахилгаан зүү зэрэг шинэ нэр төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Мөн уламжлалт болон физик, нөхөн сэргээх эмчилгээ хийж, биеийн тамир чийрэгжүүлэлтийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмж ашиглан бариа засал, төөнүүр, шивүүр, аарцаг нурууны нийт 13 төрлийн эмчилгээг ахмадууддаа үзүүлж байна.

Нийгмийн ажилтан, их эмч, сувилагч, нярав, үйлчлэгч гэсэн долоон орон тоотой, 20 ортой, нэг хүнд хоногийн 8000 төгрөг, халамжийн сангаас 13000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн үйлчилж байгаа гэнэ.   

Холбоотой мэдээ