Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодров

Монголын мэдээ | Спорт
ariunbold@montsame.mn
2020-01-13 08:44:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ойд зориулан зохион байгуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Д.Дүүрэнжаргал, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Халиун нар түрүүлжээ.


Жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээнд эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин швейцар системээр долоон өрөг тоглосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй төрлийн аваргууд Ази тив болон Дэлхийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.


Тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн дэд байрт нийслэлийн Баянгол дүүргийн А.Аръяабадрал, гутгаар байрт Өвөрхангай аймгийн М.Баатар шалгарлаа. Шагналт байрыг Сүхбаатар аймгийн Б.Очирсүх, Дархан-Уул аймгийн Д.Сүх-Очир, Хэнтий аймгийн Г.Баяраа, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Б.Цоггэрэл нар эзэлжээ. Эмэгтэйчүүдээс дэд байрт Баян-Өлгий аймгаас оролцсон К.Жаннур, гутгаар байрт нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцсон Д.Мөнхсайхан шалгарсан бол шагналт байрт нийслэлээс оролцсон Б.Батцэнд, Хэнтий аймгийн Э.Батсувд, Увс аймгийн Ж.Алтанцэцэг нар шалгарчээ.  


Мөн тус тэмцээний “Оюунлаг түшээ”-гээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Ардын Их Хурлын депутат Ж.Лхагва нар шалгарлаа.

Холбоотой мэдээ