АНУ, БНХАУ хагас жилдээ нэг удаа зөвлөлдөх уулзалт хийж байхаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-13 10:36:45

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Эдийн салбарт хоёр улсын хооронд үүссэн маргаантай асуудлууд хийгээд үүний хүрээнд хийгдэх шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх зорилгоор АНУ болон БНХАУ-ын эрх баригчид хагас жилдээ нэг удаа зөвлөлдөх уулзалт хийж байхаар тохиролцжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд 1 дүгээр сарын 15-нд энэ тохиролцооны талаар зарлаж, худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны тухай хэлэлцээрт гарын зурах төлөвтэй байна.  


АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ нар эдгээр зөвлөлдөх уулзалтад оролцож магадгүй аж. АНУ, БНХАУ-ын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх нь “Бүх талыг хамарсан эдийн засгийн яриа хэлэлцээ” хэмээх нэртэй эдгээр зөвлөлдөх уулзалтуудын гол зорилгуудын нэг юм. 

Холбоотой мэдээ