Канадад 140 мянга орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-01-13 13:27:39

ОТТАВА. /CBC/. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Канадын зүүн нутгийн Квебек мужид хүйтэн бороо орж, хүчтэй шуурга дайрсны улмаас 140 мянга орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ.


Канадын Үндэсний цаг уурын газраас мэдээлснээр, хүйтэн бороо цас бол хувирсан бол зарим газарт салхины хурд секундэд 25 метрт хүрсний улмаас хэдэн зуун мод, зар сурталчилгааны самбарууд унаж, цахилгаан дамжуулах маш олон шугам гэмтжээ. Цаг агаарын таагүй үзэгдэл бүс нутгийн томоохон хотууд болох Квебек, Монреальд болсон байна.


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 137 мянган орон сууцны байшин, дэлгүүр, төрийн байгууллагууд цахилгаангүй болсон байна. Гэмтэл засах багийнхан цахилгаан шугамын эвдрэлийг засаж байгаа боловч хэдийд дуусах нь тодорхойгүй байна гэж Квебек мужийн эрчим хүчний сүлжээний компанийн төлөөлөгчийн мэдээлжээ.


Холбоотой мэдээ