Хүн ам, орон сууцны тооллогын явц 93 хувьтай байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-14 19:57:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 14-ний байдлаар 93 хувьтай үргэлжилж байна.

Тус аймагт Үндэсний Статистикийн хорооны үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын дарга А.Дэмбэрэлээр ахлуулсан баг хяналтын тооллого хийж байна. “Энэ удаагийн тооллого нь бүртгэл болон статистикийн мэдээллийг хослуулж байгаа гэдгээрээ онцлог. Тодруулбал, нийт мэдээллийн 90 хувийг бүртгэлд суурилж буюу хүн ам, өрхийн мэдээллийн сангаас бүрдүүлнэ. Тооллогын үеэр иргэд өөрийн харьяа хороо, багийн ажилтан дээр очиж өрхийн мэдээллээ шинэчлэх боломж бий. Мөн тооллогын үеэр ажиллах цахим хуудас руу нэвтэрч өрхийн мэдээллээ шинэчилж болно” гэдгийг Үндэсний Статистикийн хорооны үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын дарга А.Дэмбэрэл хэлж байв.

Хөвсгөл аймагт хүн ам орон сууцны тооллогод 173 тоологч, шалгагч ажиллаж  байна. 

Холбоотой мэдээ