НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМАНИЛА. /Xinhua/.
Филиппиний нийслэл Манила хотоос холгүй оршдог “Тааль” галт уул оргилж, галт уулын тоос, үнс хий цацагдаж буйтай
холбоотойгоор оршин суугчдад тараах амны хаалтаар хангахыг тус улсын Засгийн газар НҮБ-аас
хүсжээ.
НҮБ-ын
Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын мэдээлснээр, мягмар гарагийн байдлаар “Тааль”
галт уулын ойролцоо 350 гаруй галт уулын газар хөдлөлт бүртгэгдэж, 38 мянга орчим хүнийг 200 гаруй нүүлгэн шилжүүлэх төвд байрлуулсан ажээ.
“Галт уулын
одоогийн идэвхтэй байдал олон хоног, сар, жилээр ч үргэлжилж болзошгүй байгаад манай
байгууллага санаа зовниж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио
Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.
“Тааль” галт
уулын аюултай бүсэд буюу 14 километрийн радиуст амьдарч буй 500 мянга орчим хүнд
амны хаалт болон эрүүл ахуйн хэрэгслүүд шаардлагатай байна гэж Филиппиний холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.