Бага насны хүүхэдтэй айл өрхүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-16 11:04:46

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, амбулаторийн үзлэгийн 17,9  хувьд хүрч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан. Үүнтэй холбогдуулан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, аймгийн ЭМГ-аас Улаангом сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран бага насны хүүхэдтэй 80 гаруй айл өрхөөр явж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлээд байна. Энэ хүрээнд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрэв тус өвчнөөр өвчилсөн бол яаж эмчлэх талын мэдээллээр хангаж байгаа аж.

“Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд их өвдөж байгаа учраас эцэг эхчүүд хоол хүнсэндээ дархлаа сайжруулах, витаминлаг хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй байна. Мөн хүүхдээ аль болох эрт унтуулж амраах, амны хаалт тогтмол зүүлгэх зэргээр тус халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна” хэмээн аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Б.Наранбат хэллээ.

Холбоотой мэдээ