Хүүхдүүдэд шагайн тоглоом заах сургагч багш бэлтгэж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-17 09:32:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Орон нутаг судлах музей, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Казахын уламжлалт шагайн наадгай” төрийн бус байгууллага хамтран шагайн тоглоомын сургагч багш бэлтгэх сургалт хийж байна.

Тус сургалт нь соёлын биет бус өвийг хүүхэд багачуудад өвлүүлэх, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим тоглоом, олон нийтийн сүлжээний хамаарлыг бууруулах зорилготой бөгөөд аймгийн ерөнхий боловсролын сургууль тус бүрээс нэг багш, нийтдээ 50 гаруй хүн оролцож байгаа.

Хоёр хоног үргэлжлэх сургалтын эхний өдөр буюу өнөөдөр шагайн тоглоомын төрөл, дүрмийн талаар онолын мэдлэг өгчээ. Харин маргааш дадлагын ажил хийж, багш нарт сертификат олгоно.

Сургагч багш нар цаашид өөрсдийн сургуульд шагайн тоглоом сурах хөдөлгөөн өрнүүлж, дугуйлан ажиллуулах ажээ.   

  

Холбоотой мэдээ