Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан завсарлав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-17 15:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан түр завсарлав.


Тодруулбал, тус дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч тус хорооны гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой байгаа. Тиймээс уг асуудлыг гишүүд бүрэн ирцтэй болох хүртэл түр завсарлуулсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдээлэв.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Мөн Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан, хэргийг шалгах явцад саад учруулсан хэмээн үзэж ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ