Увс, Завханд өвөлжилт хүндэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-01-17 13:17:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн өвөлжилтийн мэдээгээр Увс аймгийн Малчин, Тэс болон Завхан аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна. Тиймээс ХХААХҮЯ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж байгаа юм.


Завханы аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс суманд цагаан зудын байдалтай байна. Баянхайрхан, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумын 20-иод багийн нутаг цас ихтэй, малын бэлчээр мөстсөн байна. Аймгаас малчдын хотонд өвс тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах зэрэг ажлыг хийж байгаа аж. 


Ховд аймагт өвөлжилт хэвийн байдалтай, энэ жил нийт 91 багт 7800 малчин өрхийн 3083 мянган мал өвөлжиж байна. Говь- Алтай аймагт 18 сумын 87 багийн 7205 малчин өрхийн 3597.2 мянган толгой мал өвөлжиж, 443 өрхийн 308.2 мянган мал оторт байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Холбоотой мэдээ