Дэлгэрхаан суманд 18 тн өвс, 10 тн тэжээл хүлээлгэн өглөө

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-18 20:06:16

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерѳнхий сайд Бор-Ѳндѳр, Дархан, Баянмѳнх суманд ажиллаад дараа нь Дэлгэрхаан сумын иргэд хѳдѳлмѳрчидтэй уулзлаа. Айлчлалын эхэнд тус суманд 12 тонн ѳвс, таван тонн тэжээл, Хэрлэнбаян-Улаан тосгонд зургаан тонн ѳвс, таван тонн тэжээл улсын онцгой комиссоос гардуулав.

Сумын спорт зааланд цугласан 400 шахам хүнд Ерѳнхий сайд улс эх орны хѳгжил дэвшил, бүтээн байгуулалт, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо хийсэн ажлаа товч тайлагнаж, иргэд асуулт асууж, санал хүсэлт уламжилж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тухайлбал, багш нарын хүсэлтийн дагуу сургуулийн ой тохиож буйтай холбогдуулан сургуулийн их засвар, технологийн кабинет байгуулах ажлыг Хѳдѳлмѳр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг шийдвэрлэхээ дуулгаж, холбогдох хүсэлт, албан бичгээ даруй ѳгѳхийг хүсэв.

Холбоотой мэдээ