Ерөнхий сайд Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 16:35:49

Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Дөнгөж сая Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд түүнийг аймаг орон нутгийн удирдлагууд хүндэт харуулаар хамтаар угтан авлаа.

Тэрбээр Маршал Ю.Цэдэнбалын талбайд цэцэг өргөснийхөө дараагаар аймгийн удирдлагуудтай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох юм. Дараагаар нь Увс аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил буюу “Гудамж” төслийн хэрэгжилт, “Галдан бошгот” хорооллын барилгын ажил, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагаа зэрэгтэй танилцана. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгээр орохоос гадна оройн 17 цаг 20 минутаас “Ойрад” театрт ард иргэдтэй уулзалт хийж, төгсгөлд нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцага өгөх гэж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маргааш өглөө Баян-Өлгийг аймгийг зорино.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ