Австралийг шороон шуурга нөмөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-01-20 16:27:49

СИДНЕЙ. /The Guardian/. Есдүгээр сараас хойш түймэрт нэрвэгдэж, харин сүүлийн хэд хоногийн турш хүчтэй аадар бороо орсон Австрали улсыг шороон шуурга нөмөрсөн тухай “The Guardian” сонин мэдээлжээ.


Хотуудыг харанхуйд автуулж, улаан тоосоор хучсан шороон шуурга хүчтэй салхи, аянга цахилгааны улмаас үүссэн байна.


Шороон шуурга эхлээд Шинэ Өмнөд Уэльс мужийн Нарромин хотод дэгджээ. Дараа нь цагт 107 км-ын хурдтай хүчтэй салхины улмаас Дуббо, Паркес хотод маш хурдан хүрч, эрч нь бага зэрэг намжиж, цагт 94 км болжээ.


Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид орсон борооны усаар ойн түймрийн үнс Маклай гол руу урсан орсны улмаас хэдэн зуун мянган загас үхсэн байна. Австралид дэгдсэн түймэрт нийтдээ тэрбум гаруй ан амьтан үхэж үрэгджээ. Түүнчлэн 1200 гаруй байшин барилга, олон сая га талбай сүйдсэн байна.


Нэгдүгээр сарын 16-нд Австралид хүчтэй аадар бороо орж, түймрийг унтраахад тусалжээ.

Холбоотой мэдээ