Маргааш говийн нутгаар цасан болон шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-20 21:23:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Маргааш буюу нэгдүгээр сарын 21-нд говийн нутгаар салхи 8-13м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Мөн тус албанаас энэ сарын 20-27-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээг ирүүлсэн юм. Салхи ихэнх хугацаанд 4-9м/с байх бол 27-нд хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орох аж. 

Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Заг, Жаргалант, Гурванбулагийн нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус байна.

Говийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байх юм байна.

Холбоотой мэдээ