Долоон сургуулийн 300 орчим ширээ, сандлыг шинэчлэв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-21 16:05:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 23 ангийн 300 орчим ширээ сандлыг шинэчилж, нэгдүгээр сарын 21-ний өдөр сургуулийн захирал, нярав нарт хүлээлгэн өгөв.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэхдээ: Багш, сурагч, эцэг эхчүүдээс ирүүлсэн саналын дагуу Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв болон хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ширээ, сандлыг шинэчлэх ажил үе шаттай зохион байгуулж байна. Өнгөрсөн 2019 онд аймийн төв болон хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн 450 орчим ширээ сандлыг шинэчилж хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ удаа Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 23 ангийн 300 орчим ширээ сандлыг шинэчилж, сургуулийн захирал, нярав нарт хүлээлгэн өгч байна. Цаашид аймгийн төв болон хөдөөгийн 16 сумын сургуулийн бусад ширээ, сандлыг шинэчлэхээр төлөвлөж байна гэв.

Сурагчдын ширээ, сандлыг шинэчилснээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин нөхцөл сайжрах, материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг давуу талтай. 

Эдгээр ширээ сандлыг Ховд аймгийн “Буянт тэгш үйлс” ХХК үйлдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ