Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 14:10:49

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад тус улсын 15 ширхэг нисэх онгоцыг оруулжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Тухайлбал “Learjet 45”, “Falcon 900” зэрэг Венесуэлийн жижиг бизнес нисэх онгоцнуудыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. АНУ-ын эрх баригчдын мэдэгдсэнээр, эдгээр нисэх онгоцнууд Америкийн хориг арга хэмжээнд багтдаг Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанид хамаардаг байна.


"Эдгээр онгоцны заримыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг төлөөлөгчдийг тээвэрлэхэд ашиглажээ. Харин зарим нь олон улсын агаарын орон зайд АНУ-ын цэргийн нисэх онгоцтой тун ойрхон байсан” хэмээн Сангийн яам мэдэгджээ.


АНУ “PDVSA” компанийн эсрэг 2019 оны 1 дүгээр сарын 28-н хориг арга хэмжээ авсан юм. 

Холбоотой мэдээ