Төлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 14:50:57

ДАВОС. /TASS/. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, БНХАУ-ын “Alibaba” компани хамтран ОХУ-д төлбөрийн шинэ систем бий болгох гэж байгаа тухайгаа Давос дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зарлахаар төлөвлөж байна. Энэ тухай ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгджээ.


“Төлбөрийн системийн салбарт бид “Alibaba” компанитай хамтран ажиллаж, ОХУ-д төлбөрийн шинэ систем бий болгох тухайгаа зарлах бодолтой байна” хэмээн тэрбээр ярьжээ.


Alibaba” бол цахим худалдааны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-ын хамгийн том интернет компани юм. Тус компани нь “Alipay” гэх өөрийн цахим төлбөрийн системтэй бөгөөд “Alibaba, AliExpress, Tmall, Taobao” зэрэг охин компаниудтай юм. Түүнчлэн үүлэн технологийн салбарт “Alibaba Cloud”, хиймэл оюун ухааны салбарт “AI Labs” хэмээх охин компаниудтай. “Alibaba Group”-н орлогын 86 хувийг интернет худалдаа бүрдүүлдэг байна. 

Холбоотой мэдээ