Рашаант суманд арьс нэхий боловсруулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-22 20:08:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд "Шинэ хөдөө" хөтөлбөрийн шугамаар арьс нэхий боловсруулах цех ашиглалтад оржээ.

Сумын Засаг даргын Тамгын газраас төвлөрсөн халаалтын шугамд холбогдсон ажлын байраар хангаж иргэн Г.Баярсайхан барилгын засвар, цахилгааны болон усны шугам татах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Одоогоор хоногт 8-10 арьс нэхий боловсруулж эхэлсэн бөгөөд цаашдаа хүчин чадлаа өргөжүүлэхээр зарим тоног төхөөрөмж нэмж захиалаад байгаа аж.

-Энэ онд сумын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого баримталж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин ажиллах болно гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.

Тус суманд өнгөрсөн онд 169 иргэн ажлын байртай болжээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон газар тариалангийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгосон байна.

Холбоотой мэдээ