Баянхонгор аймаг өрсөлдөх чадвараараа 17 дугаар байрт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-22 20:13:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг найм дахь жилдээ тодорхойлжээ. Түүвэр судалгаагаар Баянхонгор аймаг 2019 онд 17 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжин гаргахдаа эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176  шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцдог аж. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх бол Баянхонгор аймаг 48.24 оноо авчээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв аймгуудын алдаа дутагдлыг нь тогтоож, гарц гаргалгаа, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөвлөх зорилгоор 2012 оноос аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлсэн юм байна. 

Сануулахад, Өрсөлдөх чадвараараа Баянхонгор аймаг 2013, 2014 онд 19 дүгээр байр, 2015, 2016 онд 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2017 онд дөрвөн байраар ахин 16-д орж, 2018 онд 15 дугаар байрт орж байжээ.



Холбоотой мэдээ