МОНЦАМЭ агентлагийн логог шинэчлэн бүтээх уралдаан зарлалаа

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-23 16:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ЛОГОГ ШИНЭЧЛЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн “Дэлхийд Монголыг, Монголыг Дэлхийд” уриан дор Монгол Улс, Монголын ард түмний ажил үйлс, түүх соёлын уламжлал шинэчлэл, нийгмийн амьдралын бодит үнэн, эдийн засаг, ардчиллын ололт амжилтыг тус улсын гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн зарчимд нийцүүлэн гадаад улс орнуудад түгээх, улс орны амьдралд болж буй үйл явдал, дэлхий дахины тухай мэдээ мэдээллийг Монголын өргөн олон түмэнд түргэн шуурхай, үнэн бодитойгоор хүргэх эрхэм зорилготой үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.


ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:


Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 5-аас дээшгүй элемент агуулсан, 4-өөс олонгүй өнгө хосолсон утга агуулгатай бүтээл байна.

1.    Зөвхөн өөрийн зохиосон бүтээл байна. Кирилл болон латин үсгээр бичсэн байх.

2.    Бүтээлийг вектор форматтай pdf форматаар ирүүлнэ.

3.    Бүтээлийн Файлын нэр:  огноо_оролцогчийн нэр_утасны дугаар гэсэн нэршилтэй байна


ҮНДСЭН ШААРДЛАГА:


1.    Логог илэрхийлэх утгуудын задаргааг зургаар харуулна

2.    Утгын задаргааг харуулсан зургуудыг символоор харуулна

3.    Утгын задаргааг илэрхийлсэн символуудын нийлэмжээс үүсэж болох символын хувилбаруудыг харуулна.

4.    Харуулсан символын хувилбарууд дээр логоны утгыг илэрхийлсэн өнгөний сонголтуудыг харуулна

5.    Үүссэн символын өнгөтэй хувилбаруудаас хамгийн сайн 3 загварыг сонгож харуулна.

6.    Сонгосон 3 загвараас 1 загварыг сонгож, сонгосон шалтгаан тайлбарыг бичнэ

7.    Сонгосон символын грид нь 1,618 харьцаагаар байгуулалт хийгдсэнийг харуулна.

8.    Байгуулалт хийсэн символтой зохицох логоны бичиглэлийн хувилбаруудыг харуулна.

9.    Хувилбаруудаас хамгийн сайн 1 загварыг сонгоно. (Бичиглэл нь фонт биш байгуулалт хийгдсэн бол давуу тал болно)

10.  Символ болон бичиглэлээс бүрдсэн логоны цэвэр зайг харуулна

11.  Логоны өнгөт, хар цагаан хэрэглээ, дэвсгэр өнгөний хэрэглээг харуулж өнгөний кодыг Pantone, Rgb, Cmyk форматаар харуулна.

12. Нэмэлтээр логоны символоос үүсэн паттерн хавсаргавал давуу тал болно.

13.  Нэмэлтээр лого анимэйшн хавсаргавал давуу тал болно.


БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ


Уралдааны бүтээлээ вектор форматтай pdf өргөтгөлөөр batubileg@montsame.gov.mn цахим хаягаар ирүүлэх буюу мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байрны 202 тоот өрөөнд файл хэлбэрээр авчирч өгнө үү.


ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2020 оны 02 дугаар сарын 14 өдөр


ШАЛГАРУУЛАЛТ: Ирүүлсэн бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, МОНЦАМЭ агентлагийн www.montsame.mn цахим хуудас болон сошиал сувгуудаар нийтэд зарлана.


ШАГНАЛ: Шилдэг нэг бүтээл 3.000.000 төгрөгийн мөнгөн шагналтай.


ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 51-266969, 88021141 


Холбоотой мэдээ