Венесуэлд дахин цахилгаан тасарсан байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-23 16:11:45

МЕХИКО. /РИА Новости/. Цахилгаан хангамжид дахин доголдол үүсэж, Венесуэлийн хойд болон баруун хэсэгт интернет сүлжээний үйл ажиллагаа тасалдаж, тус улсын 5 мужид цахилгаан тасалдсан тухай "Netblocks" хяналт ажиглалтын агентлаг мэдээлсэн байна. 


Хамгийн сүүлд 4 өдрийн өмнө 23 мужийн 16-д нь цахилгаан тасалджээ. Дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын түвшин бага байгаа болон тоног төхөөрөмжийн элэгдэлтэй холбоотойгоор цахилгаан хангамжид доголдол үүсээд байж болзошгүй юм хэмээн шинжээчид үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ