Х.Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-24 08:22:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өчигдөр буюу энэ сарын 23-нд гардуулав.


Монгол Улсын нэрийг дэлхийд оюунлаг түвшинд хамгийн бодитоор сурталчлан таниулж буйд сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.


Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалжээ. Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна. Түүнчлэн, 2016 онд АНУ-ын Лас Вегас хотноо 4 жил тутам зохион байгуулдаг “Memoriad-2016” оюуны олимпод оролцсон 63 орны баг тамирчдаас Монголын баг тэргүүлж 15 медаль хүртэж байжээ.

Холбоотой мэдээ