Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-24 11:12:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээн  Красноярск хотноо пүрэв гарагт эхэлсэн бөгөөд Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар алтан медалийн төлөө барилдахаар болов.


Энэхүү 31 дэх удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70 кг, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг-д барилдсан ДАШТ-ний хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Шоовдор нар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана.


Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны А.Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны М.Бакбергеноваг оноогоор цэвэр ялсан юм.


Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.

Холбоотой мэдээ