Аюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-24 11:55:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. Болзооны үеэр үүсэж болзошгүй аюултай нөхцөл байдлын талаар цагдаа нарт мэдэгдэх боломжтой шинэ үйлдлийг Америкийн “Match Group” компанийн “Tinder” аппликейшнд нэмэхийг зорьж байна. “Tinder” аппликейшн нь хосоо олохыг хэрэглэгчдэд санал болгодог юм.


Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хийх хэд хэдэн шинэчлэлээ “Match Group” компани танилцуулах бодолтой байна. Тухайлбал, аюултай тохиолдолд хаана байгаагаа цагдаа нарт мэдэгдэх боломжийг олгож буй “Noonlight” хавсралтыг “Tinder” аппликейшнтэй хэсэгчлэн нэгтгэж байгаа аж.


Noonlight”-г ашигласнаар хэрэглэгчид хаана болзож байгаа болон хэнтэй уулзах бодолтой байгаа талаарх мэдээллийн бүртгэлийг оруулах боломжтой аж. Харин яаралтай тохиолдолд хялбар аргаар, анзаарагдахгүйгээр цагдаад мэдэгдэх боломжтой юм байна.


2012 онд гарч байсан “Tinder” хавсралт нь дэлхийн 190 улсад нээлттэй бөгөөд уг хавсралтыг 5.7 сая орчим хүн хэрэглэдэг байна. 

Холбоотой мэдээ