Дархлаагаа сайжруулж халдварыг даван туулсан тохиолдол олон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-01-25 14:43:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй. Одоогоор ХӨСҮТ-д БНХАУ-ын нэг иргэнийг халдвартай байж болзошгүй гэж үзээд тусгаарласан байна. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй ч, шаардлагатай нөхцөлд бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам өгсөн байна.


ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица: “ДЭМБ-аас энэ вирусний халдвар нийт хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх түвшинд хүрээгүй гэж дүгнэж байгаа. Бид улс орнуудад эмчилгээ, оношилгооны талаарх заавар, зөвлөмж өгч байна. Коронавирусний асуудлаар 10 хоногийн дараа дахин хуралдахаар төлөвлөлөө” гэв.


Коронавирус бол эдгэрдэг өвчин. Энэ өвчний онош нь гарсан. Гэхдээ тусгайлсан эмчилгээ гараагүй байгаа юм байна. Харин вирусний халдварыг дархлаагаа сайжруулснаар даван туулж байгаа олон тохиолдол байгаа аж.


Ташрамд дурдахад, Монгол Улсад коронавирусний халдвар гарах эрсдэлийн түвшин "дунд" гэж ДЭМБ-аас дүгнэсэн байна.

Холбоотой мэдээ