Токушорюү Хацү башёг тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-25 17:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын 14 дэх өдрийн барилдаанд Шодай, Токушорюү нар барилдан Токушорюү давснаар 13 даваа, 1 унаатай болж башёг ганцаараа тэргүүлж эхлэв.


Харин Шодай 2 унаатай болсон бол түүнтэй адил даваатай явсан Озэки Такакейшо энэ өдөр Асаноямад унаж бүр 3 унаатай болов. Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Котоекиг хаяж 4 даваа, 10 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Аойямаг давж 10 даваа, 4 унаатай байна.  


Сэкиваке Эндо энэ өдөр Ютакаямад /10-4/  унаснаар 8 даваа, 5 унаатай болсон бол Хокүтофүжи, Митакэүмиг давж 11 даваа, 3 унаатай байна. Озэки Гойэдо энэ өдөр Шохозанд унаснаар 5 унаатай байгаа бол Шохозангийн унаа, даваа 7 болж тэнцэв.


Ташрамд дуулгахад, Жюүрёо зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 дэх өдөр Нишигикид унаж 13 даваа, нэг унаатай болсон ч энэ башёд ганцаараа хол тасархай даваатай түрүүлж байна.

 


Холбоотой мэдээ