Коронавирусний оношлуур

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-01-28 19:17:26


Монгол улс коронавирусний оношилгооны  200 багжийг япон улсын “Халдварт өвчин судлалын хүрээлэн” (ХӨСХ)ээс хүлээн авчээ.  Энхүү хүрээлэн “дэлхийн эрүүл мэндийн байгууллага” (ДЭМБ)-ын харьяа төв юм байна. Оношилгооны багжийг ХӨСҮТ-ийн томуугийн лавлагаа лаборотарт  ашиглаад эхэлсэн аж.  Тус лаборотар нь коронавирус илрүүлэгч багж ирхээс өмнө 21 төрлийн вирус илрүүлэх боломжтой байжээ. Харин одоо 22 төрлийн вирус илрүүлэх боломжтой болсон байна. Гэхдээ оношны хариуг олон улсын итгэмжлэгдсэн лаборотарт өгч баталгаажуулах журамтай гэнэ. Энэ журмын хүрээнд ХӨСҮТ оношийг олон улсын итгэмжлэгдсэн лаборотарт (япон улсад явуулж) өгч баталгаажуулах учиртай аж.


Манай улсын ХӨСҮТ-ийн лаборотар нь дэлхийн  120 орны ижил төрлийн байгууллагтай  хамтран ажилладаг. Ийм төрлийн лаборотар манай улсад уг төвөөс гадна хүн ам олонтой Дархан, Эрдэнэт болон Ховд, Дорнот аймгуудад ажилладаг аж.   


Халдварт өвчин гэдэг бол өөрөө халдварын эх уурхай үүсгэгчтэй байдаг. Улмаар дамжуулах замтай.  Ийм учраас  хавьтал гэж хэнийг хэлэх вэ, сэжигтэй тохиолдол гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь тодорхой бие даасан ойлголтууд юм байна. Сэжигтэй тохиолдол гэдэг бол коронавирусний халдвараар  өвчилсөн хүнтэй ойр дотно  хавьтал болсон, түүнд үйлчилгээ үзээлсэн  зэргийг  нарийвчлан авч үздэг өөрийн  онцлогтой юм байна.


Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч хамгаалах хувьцас хэрэглэлгүйгээр халдварт өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн. Мөн ийм өвчтэй хүнтэй нэг гэрт амьдарсан, нэг орчинд хамт байж байгаад ирсэн хүн гарвал түүнийг хавьтал гэж үзэж онцгойлон авч үзэх шаардлагатай  болдог аж.


БНХАУ-ын тодорхой  бүс нутаг хотуудад коронавирус өвчин гарсан. Тэндээс ирсэн амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлах учиртай. Тусгаарласан хүмүүсээс хамгийн түрүүнд өвчин ихтэй байгаа голомт нутгаар өвчний шинж тэмдэг эхлэхээс 14 хоногийн өмнө аялсан уу гэдэг асуумжийг авах ёстой. Мөн тэнд өвчтэй хүнтэй уулзаад ямар нэг тусламж үйлчилгээ үзүүлсэн байвал түүнийг онцлон авч үзэх хэрэгтэй байдаг гэнэ.


ЭМЯ - аас  өдөр бүр тодорхой цагт мэдээлэл хийж байна. Мөн шаардлагатай нөхцөлд бодит мэдээллийг цаг алдалгүй өгч ажиллаж байгаа. Энэ бол сайн хэрэг. Түүнээс гадна  ХӨСҮТ 50 ортой  тасгийг бэлэн болгожээ. Тус төвийн эмч, ажилтнууд мэргэжлийн өндөр түвшинд урьдчилан сэргийлэх ажлыг зохин байгуулж байна гэж иргэдийн олонх тэдэнд баялаж байна.


Өвчин, тэр дотроо халдварт өвчин хүсэх зүйл биш гэдэг нь ойгомжтой. Гэхдээ хүрээд ирсэн нөхцөлд бэлэн байх нь эрүүл мэндийн салбарынхны үндсэн үүрэг болоод байна. Энэ үүргээ тэднийг сайн биелүүлж байна гэж олон нийт үнэлж байгаа бололтой. Оношилгооны багаж үйлдвэрлэхээс өмнө
дэлхий нийт коронавирусийг оношлох боломжгүй байлаа. Харин одоо оношлох боломжтой боллоо. Гэхдээ короновирусний эдгэрэлтэд эргэлзэх хэрэггүй гэж  олон улсын эмч нар хэлж байна.


Засгийн газар ээлжит бусаар хуралдаж (2020-01-26) коронавирусний эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс улсын нөөцөөс 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Түүгээр эм урвалж, хамгаалалын хэрэгсэл худалдан авахад зарцуулж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ