Саудын Арави аюулгүй байдлаа чангатгалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭЭР-РИЯД. /Xinhua/. “Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөл үйлдэх жил тутмын ёслол эхэлж байгаатай холбоотойгоор “Лалын улс” бүлэглэл халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжлон Саудын Арави аюулгүй байдлаа чангатгалаа.
Энэ оны их мөргөл үйлдэх ёслолд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хоёр сая орчим лалын шашинтан Саудын Аравид очих төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар аюулгүй байдлыг эрс чангатгажээ.
Бид Саудын Аравийн засгийн газрыг онилж байгаа гэж “Лалын улс”-ынхан урьд нь мэдэгдэж байсан юм.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд