БНХАУ-д амьдарч, аялж байсан 400 иргэн эх орондоо иржээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-01-28 18:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д амьдарч, аялж байсан 400 гаруй иргэн өнөөдөр эх орондоо иржээ.


БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусээс иргэдээ хамгаалах үүднээс тус улсад амьдарч, аялж байгаа иргэдээ хүсэлтийнх дагуу авч ирэх ажлыг зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжиж, нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж байна.







Холбоотой мэдээ