Ажлын хэсэг байгууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-28 20:54:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-нд хуралдсан Дундговь аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын А/13 тоот захирамжаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, коронавирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг байгууллаа.

Тус ажлын хэсгийг ОБГ-ын дарга, хурандаа М.Адъяабаатараар ахлуулжээ.

Ажлын хэсэг томуу, томуу төст өвчин болон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг ханган ажиллах бөгөөд үнэн зөв мэдээллээр удирдлагууд болон иргэдийг ханган ажиллах ажээ.

Энэхүү шуурхай ажлын хэсэг ЗДТГ-ын 204 тоот танхимд байрлаж, Онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу жижүүрлэх ба шуурхай удирдлагын 83011234 утсаар иргэд үнэн зөв мэдээллийг хүлээн авах боломжтой ажээ.   

Холбоотой мэдээ