Сурагчид "Бэлэн бай" сургалтад хамрагдлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-29 21:13:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагчид нэгдүгээр сарын 26-ны өдөр "Бэлэн бай" сургалтад хамрагдлаа. 


Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Улаан загалмайн хороо, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулав. 

“Бэлэн бай” сургалтад Есөнбулаг сумын хоёрдугаар сургуулийн дунд, ахлах ангийн 500 гаруй сурагч хамрагдлаа. Сургалтыг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд “Анхны тусламж”-ийн өртөөгөөр амилуулах суурь тусламжийн ерөнхий мэдлэг олгож, дадал хосолсон гардан үйлдэл хийлгэсэн байна.

Энэхүү сургалт нь сурагчдыг аливаа болзошгүй осол гэмтлийн үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх анхан шатны тусламжийг үзүүлэх чадвар суулгах ач холбогдолтой юм. Түүнчлэн "Дэлхийн Зөн Монгол" ОУБ, Онцгой байдлын газар, Улаан Загалмайн хорооны хамтын ажиллагааны хүрээнд хийж буй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой арга хэмжээ ажээ.

Холбоотой мэдээ