“British Airways” Хятад руу хийдэг нислэгүүдээ түр зогсоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-01-29 17:12:24

ЛОНДОН. /AFP/. Их Британийн агаарын тээврийн “British Airways” компани коронавирусээр үүсгэгдсэн өвчний халдвар тархсантай холбогдуулан эх газрын Хятад руу хийдэг нислэгүүдээ түр зогсоосноо мэдэгджээ.


“Бид төвөг учруулсанд үйлчлүүлэгчдээсээ уучлалт хүсэж байна. Гэвч үйлчлүүлэгчид болон нислэгийн багийн гишүүдийн аюулгүй байдлыг бид ямагт эн тэргүүнд тавьдаг. ГХЯ-ны зөвлөмжийн дагуу эх газрын Хятад руу хийдэг нислэгүүд болон буцах нислэгүүдийг бид яаралтай зогсоолоо” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Их Британийн Гадаад хэргийн яам урьд нь коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Хятадад зорчихоос татгалзахыг иргэддээ зөвлөжээ.


 


Холбоотой мэдээ