Амны хаалтны нөөцгүй болжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-29 21:00:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд амны хаалтны нөөцгүй болсон байна.

Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд хүн бүрийг амны хаалт зүүхийг уриалж байгаа юм. Гэвч амны хаалтны нөөц дууссан байгаа бөгөөд Улаанбаатар хот руу захиалаад ч ирэх боломжгүй байгаа гэнэ.

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар амны хаалтны үнийг хэт нэмэхгүй байх үүргийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын хэмжээнд эмийн сангууд спирт болон нэг удаагийн амны хаалт байхгүй, шүүлтүүртэй амны хаалт зарим эмийн сангуудад захиалгаар цөөн тоогоор ирээд дууссан байна. Цаашид амны хаалтыг орон нутагт яаралтай худалдаалах хэрэгтэй байгааг иргэд хэлж байлаа. 

Холбоотой мэдээ