ХӨВСГӨЛ: Нэг тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр худалдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хүйтний улирал ирж буй энэ үед түлээ, нүүрсний үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдэд ая тухтай өвөлжих боломж олгох зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Мөрөн суманд Могойн голын нүүрсийг 1 тонн тутмыг 180 мянган төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан.
Тус шийдвэрийн дагуу Мөрөн сумын иргэдэд 1 тонн нүүрсийг 180 мянган төгрөг, 1 шуудай нүүрсийг 7000 төгрөгөөр 2 цэгт худалдаж эхэллээ.
Тодруулбал, Увсын Хар тарвагатай, Баян тээг, Могойн голын уурхайгаас нийлүүлсэн нийт 91 тонн нүүрс худалдахаар Мөрөн суманд буулгасан байна.
Өнгөрсөн жил Мөрөн сумын иргэдэд 649 тонн нүүрсийг
2 цэгээр дамжуулан
борлуулсан байна.
Улаанбаатар