Цэргийн бэлтгэл үүрэгтэн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-31 14:30:04

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа.

Үүнтэй холбогдуулан тус ажилд өөрийн хүсэлт, идэвх санаачилгаар оролцох сонирхолтой албанд болон чөлөөнд байгаа цэргийн бэлтгэл үүрэгтнийг бульдозерчин, автогрейдерчин, экскаваторчин гэх гурван мэргэжлийн дагуу бүртгэж байна.  

Тавигдах шаардлагын тухайд бие бялдрын хувьд эрүүл, ажлын ачаалал даах чадвартай, гэмт хэрэгт холбогдолгүй, архи, аливаа төрлийн мансуурах бодисын хамааралгүй байх гэжээ.

Мөн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохыг хүсвэл иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн гэрчилгээ, диплом, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай аж.

Улмаар 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт ирж уулзан бүртгүүлэх боломжтой. Цалин 2 сая төгрөг орчим, байр хоол үнэгүй, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангана. Иргэд дэлгэрэнгүй мэдээллийг 99477301, 95457090 утсаар холбогдож авах боломжтой гэж Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб мэдээллээ.

 

Холбоотой мэдээ