"МИАТ" 5 улс руу маркетингийн агаарын тээвэрлэгчээр нислэг гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-31 15:06:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “МИАТ” ТӨХК Япон улсын “Жапан Эйрлайнс” компанитай Токио, Осака хотоос Канад, Энэтхэг, Австрали, Сингапур, Вьетнам зэрэг улсын чиглэлд маркетингийн агаарын тээвэрлэгчээр нислэг гүйцэтгэхээр болоод байгаа талаар ЗТХЯ мэдээллээ.

Агаарын харилцааны тухай Монгол болон Япон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд “МИАТ” ТӨХК хуваарьт нислэг үйлдэж байгаа юм. 

Тэгвэл Улаанбаатар-Фүкүока-Улаанбаатар, Улаанбаатар-Осака-Улаанбаатар, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “Аэромонголиа” ХХК-д хуваарилж, хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр мөн нэмж томилоод байна. 


Холбоотой мэдээ