“Яаралтай цуглар” дохиогоор ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-07 17:08:09

Архангай /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны Зоонозын өвчинтэй тэмцэх тусгай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, алба хаагчид 02 дугаар сарын 05-ны 08.00 цагаас яаралтай цугларлаа.

Энэ цугларалт нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, шинэ төрлийн коронавирусний халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилготой аж.

Энэ үеэр ДЭМБ-ын зөвлөмж, ЭМС-ын албан даалгавар, ЗӨСҮТ-ийн зөвлөмж аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар, ЭМГ-ын даргын тушаал бүхий эрх зүйн баримт бичгийг албан хаагчдын уншиж судалсан байдлыг шалган ярилцлага зохион байгуулжээ.

Мөн ЗӨСТ-ийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх шуурхай хоёр баг шинэ төрлийн коронавирусний сэжигтэй тохиолдол, дэгдэлтийн үед хэрэглэх багаж, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хувцас хэрэгслийн бүрдэл, дуудлагын бэлэн байдал зэрэгт үзлэг хийсэн байна.

Холбоотой мэдээ