Хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-10 16:03:16

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны 02 дугаар сарын 10-17-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцуулж байна.  

Хоёрдугаар сарын 12,13-нд зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи энэ сарын 11,13-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-8м/с байна.

Энэ сарын 13-ны өдрөөс хүйтний эрч чангарч Их нууруудын хотгор, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 12-17, бусад нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

 

 

Холбоотой мэдээ